Тесла Германы засгийн газраас олгох 1,3 тэрбум ам.долларын татаасаас татгалзжээ
2021, 11 сарын 27. 16:230

АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Тесла компани Германд барьж буй цахилгаан автомашины батерейны үйлдвэрт төрөөс татаас авах хүсэлтээ цуцалжээ.

Тесла орон нутгийн цагаар 26-ны өдөр Германы эрх баригчдад дээрх байр сууриа илэрхийлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Өнгөрөгч 1-р сард Европын холбоо Хятадын батерейны импортын хамаарлыг бууруулж, Тесла болон BMW компаниудын батерейны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор татаас олгох төлөвлөгөөг баталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан аж. Гэвч Тесла тус татаасыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Элон Маск татаас авах хүсэлтээ цуцлахаа зарласны дараа өөрийн Твиттер хуудаснаа бичихдээ "Тесла компанийн зүгээс бүх татаасыг болих ёстой гэсэн үзэлдээ тууштай байх болно" гэж жиргэжээ. Мөн түүнчлэн цахилгаан машинаар тогтохгүй газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлд төрөөс олгодог татаасыг болихыг тэрээр уриалав.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53