Бритиш Эйрвэйс Хонконг руу үйлдэх нислэгүүдээ цуцаллаа
2021, 11 сарын 29. 9:430

Их Британийн агаарын тээврийн Бритиш Эйрвэйс компани Хонконг руу үйлдэх нислэгүүдээ цуцаллаа. Учир нь засгийн газраас тус авиа компанийн хөлгийн бүрэлдэхүүнийг албадан тусгаарлалтад оруулсан юм. Тиймээс Бритиш Эйрвэйсийн зүгээс тухайн чиглэлд үйлдэх нислэгүүдээ цуцлах болсноо мэдэгджээ.

Тэдний тус чиглэлд нислэг үйлдэхэд ямар, ямар шаардлага тавих болсныг тодруулсны дараагаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно хэмээсэн байна.

Харин үйл явдлын хүрээнд South China Morning Post агентлагийн хийсэн мэдэгдлийг тодруулбал, Бритиш Эйрвэйсийн ажилтан коронавирусийн халдвар авч, шинжилгээгээр эерэг гарсан тул хөлгийн багийг бүхэлд нь тусгаарлах хэрэг гарсан гэнэ.

Хонконгийн Эрүүл мэндийн албанаас мэдээлснээр коронавирусийн шинэ хувилбар гарсантай холбогдуулан тусгаарлалтын арга хэмжээг авах болсон ажээ. Учир нь шинэ хувилбар Хонконг болоод Их Британи гээд хэд хэдэн газар бүртгэгдээд юм.

Нислэг цуцлах ажлын хүрээнд Бритиш Эйрвэйсээс үйлчлүүлэгч нартаа хандаж, “Бидний гаргасан шийдвэрийн хүрээнд аяллынх нь төлөвлөгөөнд саатал гарсан үйлчлүүлэгч нараасаа хүлцэл өчье. Бид тэдэнд орлуулж болох, өөр нислэгийн хувилбаруудыг санал болгон ажиллах болно” хэмээжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49