Mac компьютер шиг хүчин чадалтай Apple-ын AR нүдний шил ирэх жил худалдаанд гарч магадгүй
2021, 11 сарын 30. 0:320

Технологийн алдарт Apple компанийн хөгжүүлж буй AR (Augmented Reality) буюу өргөтгөсөн бодит байдлын технологид суурилсан нүдний шил ирэх онд худалдаанд гарч магадгүй байна.

TFI Wealth Management-ийн шинжээч Мин-Чи Куогийн илтгэлээс иш татан, CNBC сувгийн 27-ны өдөр мэдээлснээр "Apple ирэх оны эцэс гэхэд Mac компьютер шиг хүчин чадал бүхий сайжруулсан AR нүдний шилийг худалдаанд гаргах төлөвтэй байна" гэжээ. Мин-Чи Куо нь Apple-ийн нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь судалж, компанийн ирээдүйд гаргах бүтээгдэхүүнүүдийг урьдчилан таамагладаг мэдрэмжтэй шинжээч гэдгээрээ олонд танигдсан юм.

Мин-Чи Куогийн хийсэн судалгаагаар тус нүдний шил нь компьютер болон ухаалаг гар утсанд холбогдохгүйгээр бие даан ажиллах боломжтой гэжээ. Энэ нь Apple-ийн AR шил нь заавал iPhone гэх мэт ямар нэгэн төхөөрөмжтэй холбогдож байж ажилладаг гэсэн нийтлэг үзлийг үгүйсгэж байгаа юм. Мин-Чи Куо тайлбарлахдаа "Apple компанийн Mac-д зориулан хөгжүүлсэн чип дээр суурилсан анхны систем болох M1-ийн ачаар энэ бүхэн боломжтой болсон" гэж онцлов.

Morgan Stanley-ийн мэдээлснээр, Apple компани саяхан AR шилний патентын эрх авах хүсэлт гарган хүлээн авсан байна.

Энэ оны 6-р сард болсон “World Apple Developers Conference” дээр Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк хэлэхдээ AR технологид суурилсан бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх нь компанийн дараагийн үеийн гол зорилго байх болно гэдгийг онцолсон юм. "Виртуал ертөнц бол бидний чиглэн явах ёстой томоохон жим юм" хэмээн тэрээр хэлжээ.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15