Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Дорси гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буулаа
2021, 11 сарын 30. 10:450

Твиттер платформын үүсгэн байгуулагчдын нэг Жак Дорси гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буужээ. Түүний албыг техникийн албаны даргаар ажиллаж байсан Параг Агравал залгах гэнэ.

Жак Дорсигийн хувьд 2006 онд Твиттер платформыг үүсгэн байгуулахад гар бие оролцож, тухайн цагаас хойш Твиттер болон Скуэр гэх тооцооны фирмийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Тийнхүү албан тушаалаасаа буухдаа тэрээр мэдэгдэл хийж, “Одоо миний явах цаг болжээ” хэмээжээ. Тэрээр өөрийнх нь албыг авч байгаа эрхэмд гүнээ итгэж буйгаа илэрхийлсэн бөгөөд “Би түүний сэтгэл, зүтгэл, чанарт маш их талархдаг. Одоо түүний манлайлах цаг нь ирсэн” гэсэн байна.

Параг Агравалын хувьд 2011 оноос Твиттерт ажиллаж эхэлсэн ба 2017 техникийн албаны даргаар ажиллах болсон юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26