Pfizer: Коронавирусийн эсрэг үйлчилгээтэй эм омикрон хувилбараас ч хамгаална
2021, 11 сарын 30. 16:490

Pfizer эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн захирал Альберт Боурла даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ тэдний үйлдвэрлэж байгаа коронавирусийн эсрэг үйлчилгээтэй эм коронавирусийн омикрон хувилбараас ч үр дүнтэй хамгаална гэж итгэж байгаагаа хэлжээ.

Түүний хэлснээр, “Сайн мэдээ гэвэл бидний үйлдвэрлэж байгаа эмийн хувьд олон төрлийн мутаци илэрч болзошгүй гэж тооцож үйлдвэрлэсэн. Тиймээс бидний зүгээс манай үйлдвэрлэж байгаа эм вирусээс найдвартай хамгаална гэдэгт маш их найдаж байгаа юм” гэнэ.

Клиникийн туршилтын үр дүнд Pfizer-ийн үйлдвэрлэсэн Паксловид эм нь вирусээр халдварласан тохиолдолд шинж тэмдэг илэрснээс хойш гурван хоногийн хугацаанд ДОХ-ын үед өргөн хэрэглэдэг эмтэй хавсарч уухад эмнэлэгт хэвтэх, амиа алдах тохиолдлыг 89 хувиар бууруулж байсан юм.

Улмаар Альберт Боурлагийн мэдээлснээр тэд одоо нийт 80 сая курс эмийг үйлдвэрлэхээр зорьж байгаа ажээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26