ХБНГУ: Энэ сард инфляцийн түвшин 5.2%-д хүрсэн нь 2 Герман нэгдснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ
2021, 11 сарын 30. 21:440

ХБНГУ-ын хэрэглээний үнэ энэ сард 5%-иар өссөн нь сүүлийн 29 жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.

“Süddeutsche Zeitung” сонинд онцолсноор, орон нутгийн цагаар 29-ний өдөр Германы Үндэсний статистикийн хорооноос мэдээнээс харахад Германы хэрэглээний үнийн индекс 11-р сард өмнөх оныхоос 5.2%-иар өссөн нь 1992 оны 6-р сард 5.8%-иар өссөнөөс хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

Ялангуяа эрчим хүчний үнэ огцом өссөний дээр Рейнланд-Пфальцад нефтийн үнэ 51.9%-иар, хүнсний бүтээгдэхүүн 4.2%-иар, тэр дундаа хүнсний зориулалттай ургамлын тос 11.2%-иар, маргарин 14.1%-иар өссөн бол цөцгийн тос 11.5% -иар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Испанийн инфляцийн түвшин ч энэ сард 5.6% болсон нь сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

Европын Төв банкнаас коронавирусын улмаас үүссэн инфляцийн өсөлт арваннэгдүгээр сард дээд цэгтээ хүрч, дараа жилээс аажмаар буурна гэж таамаглаж байна. Тус банкны захирал Изабель Шнабель нь нэгэн телевизийн ярилцлагад оролцохдоо "Европын Төв банкны зорьж буй инфляцийг 2% хүртэл бууруулах зорилт удахгүй биелнэ гэж таамаглаж байна. Бүр үүнээс ч доошлох магадлал бий" гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02