ОХУ-д ухаалаг утасны 61 загвараа худалдаалах эрхгүй болсон Самсунг уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдлаа
2021, 12 сарын 1. 0:350

Гар утасны төлбөрийн үйлчилгээ болох Samsung Pay-тай холбоотой патентын маргааны улмаас ОХУ-д 60 гаруй ухаалаг утасны загвараа худалдаалах эрхгүй болоод байсан Samsung Electronics компани шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан байна.

RBC News сувгийн орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлснээр, Samsung Electronics болон түүний Орос дахь охин компани болох Samsung Electronics Ruth компанийн зүгээс 61 ухаалаг утасны загварыг худалдахыг хориглосон Москвагийн Арбитрын шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, 26-ны өдөр давж заалдах гомдол гаргасан аж.

Өнгөрсөн долдугаар сард Москвагийн Арбитрын шүүх Швейцарийн SQWIN SA компанийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Samsung Electronics компанийн ухаалаг гар утсанд суурилуулсан Samsung Pay төлбөрийн үйлчилгээнд ашигласан технологи нь тус компанийн патентыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэрт дурдаснаар, Samsung Pay үйлчилгээ нь SQWIN SA компанийн технологийг ашигласан гэж үзсэн ба тус төлбөрийн үйлчилгээгээр тоноглогдсон ухаалаг гар утсыг ОХУ-д нэвтрүүлэхийг хориглосон байна. Гэвч яг ямар загваруудыг ОХУ-д худалдаалахыг хориглож байгааг тодорхой болгоогүй байсан юм.

Улмаар нэхэмжлэгч тал өнгөрөгч 8-р сард нэмэлт нэхэмжлэл гаргаж, худалдаалахыг хориглосон загваруудын жагсаалт гаргаж өгөхийг хүссэнээр Арбитрын шүүх өнгөрсөн 10-р сард болсон шүүх хурлын үеэр тус компанийн 2017 онд гарсан Galaxy J5 загвараас эхлээд хамгийн сүүлийн загвар болох Galaxy Z Flip, Galaxy Z Fold зэрэг 61 загварыг ОХУ-д худалдахыг хориглосон шийдвэр гаргасан аж.

Samsung Pay 2016 онд Орост нэвтэрсэн ба гар утсанд суурилсан төлбөрийн үйлчилгээний зах зээлд Google Pay болон Apple Pay-ийн дараа гуравдугаарт ордог байна.

Шүүхийн нэхэмжлэлтэй холбогдуулан Samsung Electronics компанийн зүгээс тайлбар хийхдээ 2012 онд Германд анх патентлагдсан SQWIN SA-ийн гар утасны төлбөрийн технологийг 2015 онд гаргасан төлбөрийн үйлчилгээнд ашиглахдаа бүхэлд нь өөрчилсөн хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь патентын эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Financial News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02