Дэлхийн анхны “амьд” робот нөхөн үржих боломжтой болжээ
2021, 12 сарын 1. 10:330

Экзеноботс гэх дэлхийн анхны “амьд” роботыг бүтээсэн АНУ-ын шинжлэх ухаанчдын хэлснээр роботууд өдгөө нөхөн үржих боломжтой болжээ. Гэхдээ роботуудын нөхөн үржихүй нь ургамал, амьтны нөхөн үржихүйн процессоос ялгаатай гэнэ.

Роботуудыг Африкийн сарвуут мэлхийний үүдэл эсээс бүтээсэн бөгөөд нэг миллиметр ч хүрэхгүй хэмжээтэй юм. Бичил роботуудыг анх 2020 онд дэлхийд танилцуулсан ба тэд бүлэг болон амьдарч, өөрсдийгөө анагаах чадвартай ажээ. Эдүгээ тэднийг Вермонтын их сургууль, Туфтын их сургууль, Харвардын их сургуулиудад хөгжүүлж байгаа юм. Тэгвэл роботыг хөгжүүлэх явцад эрдэмтэд хүн, амьтан, ургамлынхаас эрс өөр, биологийн нөхөн үржихүйн шинэ хэлбэрийг нээн илрүүлжээ.

World's first living robots can now reproduce, scientists say

Улмаар Туфт их сургуулийн эрдэмтэн Майкл Левинийн хэлснээр, “Мэлхийнүүд нөхөн үржих өөрсдийн гэсэн хэлбэртэй. Гэхдээ үүдэл эсийг үр хөврөлөөс салгахад тэд шинэ орчиндоо дасан зохицох аргыг олоод зогсохгүй нөхөн үржих өөр арга зам олдог юм. Би хувьдаа үүнийг мэдээд үнэхээр их гайхсан” гэжээ.

Дээр дурдсанчлан роботуудыг үр хөврөлөөс нь салгаж авсан үүдэл эсээс үүсгэж, инкубаторт бойжуулсан юм. Эрдэмтдийн хэлж байгаагаар, “Ихэнх хүн роботуудыг металл, керамикаар бүтээдэг гэж боддог ч бидний хөгжүүлж буй робот арай өөр. Тэднийг амьд амьтны эсээс бүтээсэн болохоор тэд өөрсдийн хэмжээнд бие даах чадвартай байдаг” гэсэн юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17