Хадан цохионоос унасан Теслагийн Model S маркийн машины жолооч гараа шалбалах төдий л гэмтэл авчээ
2021, 12 сарын 2. 11:080

Хадан цохионоос унасан Tesla Model S маркийн автомашин “базсан цаас” шиг болсон ч жолооч нь хөнгөн гэмтэл авсан талаар цахилгаан тээврийн хэрэгслийн мэдээллээр дагнан ажилладаг Inside EV сэтгүүл орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлэв.

Үүгээр зогсохгүй осол болсон газраас уг автомашины батарей бүтнээрээ олдсон бөгөөд ямар ч дэлбэрэлт болон гал гараагүй байна.

Мэдээнд дурдаснаар өнгөрсөн сарын 25-ны өдөр АНУ-ын нутаг дэвсгэр болох Карибын тэнгисийн Пуэрто-Рико аралд жолооч А нь Тесла компанийн Model S P90D маркийн автомашин жолоодож яваад хадан цохионоос унажээ. Ослын улмаас машин тэр гэхийн аргагүй болтол сүйдсэн хэдий ч жолоочийн гар бага зэрэг нидрэгдэн хөнгөн гэмтэл авсан хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

Уг явдлын дараахан тухайн үед жолоо барьж явсан А-гийн дотны найз Элиас Собрино Назул өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан жиргэхдээ А-гийн нэрийн өмнөөс Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маскд "Аюулгүй байдлын шинэлэг функцийг ашигласанд баярлалаа" хэмээн талархал илэрхийлсэн байна.

Өнгөрөгч 6-р сард АНУ-ын Калифорни мужийн хурдны замаар явж байсан Теслагийн автомашин 9 давхар барилгатай тэнцэхүйц өндөртэй хадан цохион дээрээс унасан ч машинд зорчиж явсан дөрвөн хүн мөн хөнгөн бэртэл авч байсан юм.

Эх сурвалж: Maeil Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15