АНУ-д омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ
2021, 12 сарын 2. 11:200

Өмнөд Африк улсад илрээд байсан коронавирусийн шинэ хувилбар омикроны АНУ дахь анхны тохиолдол бүртгэгджээ.

Лхагва гарагт Цагаан ордоноос дамжуулсан товч мэдээний хүрээнд АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын үндэсний төвийн захирал Доктор Энтони Фаучи АНУ-д омикрон хувилбар өнгөрсөн сарын 22-ны өдөр Өмнөд Африкаас зорчин ирсэн хүнээс илэрсэн гэдгийг мэдэгдсэн юм. Тэрээр өнгөрсөн сарын 29-ний өдөр коронавирусийн шинжилгээ өгч, эерэг гарсан гэнэ. Өдгөө омикрон хувилбар тээгч этгээд өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд түүний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гараад байгаа ажээ.

Энтони Фаучигийн мэдээлснээр тухайн хүн вакциндаа бүрэн хамрагдсан байсан ба одоогийн байдлаар биеийн байдал дунд зэрэг л байгаа гэнэ. Харин түүнийг вакцины гуравдугаар тундаа хамрагдсан байсан эсэхийг тодруулахад “үгүй” хэмээжээ.

ДЭМБ-ын зүгээс омикрон хувилбар нь анхаарч үзэх хэрэгтэй хувилбар гэж тодорхойлж, улс орнуудыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулаад байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдэж байгаагаар тухайн хувилбар нь анхаарч үзэх хэрэгтэй хувилбар болохоос айж сандраад байх хувилбар гэсэн юм.

Шинэ хувилбар гарсантай холбогдуулан олон улс ард иргэдээ гурав дахь тунгийн вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалаад байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15