Гүүгл улс төрийн суртал ухуулга бүхий сурталчилгааг тодорхой хугацаанд хориглоно
2021, 12 сарын 2. 12:100

Филиппин улсад ирэх оны тавдугаар сард сонгууль болох гэж буйтай холбогдуулан Гүүгл платформын зүгээс улс төрийн суртал ухуулга бүхий сурталчилгааг хориглох болсноо мэдэгджээ.

Лхагва гарагт тус компанийн мэдээлснээр санал хураалтын өмнөх чимээгүй үе болоод сонгуулийн компанит ажлын үеэр өөрийн платформ дээр суртал ухуулгын шинжтэй сурталчилгааг огт явуулахгүй гэсэн юм. Харин суртал ухуулгын шинжтэй сурталчилгаанд ямар сурталчилгаа багтах вэ гэхээр нэр дэвшигч өөрийгөө сурталчилсан, өрсөлдөгч нам, нэр дэвшигчийг харлуулсан утга бүхий төлбөртэй сурталчилгаанууд орох гэнэ.

Тийнхүү тус хориг ирэх хоёрдугаар сарын 8-наас тавдугаар сарын 9-нийг хүртэл хүчинтэй байх ажээ.

Бизнес эрхлэгчид, засгийн газрын ажилчид, судлаачдын үздэгээр Гүүгл, Фэйсбүүк, Твиттер гэх платформууд өөрсдийн улс төрийн итгэл үнэмшлийн хүрээнд хэрэглэгчдийг тандаж, тэдэнд нөлөөлөх боломжтой байдал нь ардчилалд заналхийлж буй хэрэг гэнэ.

Судалгаагаар филиппинчүүд өдөрт дор хаяж 4 цаг 12 минутыг сошиал медиа платформд зарцуулдаг тул дээрх платформуудаар явах сурталчилгаа ард иргэдийн сонголтод шууд нөлөөлөх боломжтой юм. Тиймээс платформ нийлүүлэгчдийн зүгээс тус арга хэмжээг авах болжээ. Гэвч Мета болоод Твиттер зэрэг томоохон компаниуд ижил арга хэмжээ авч хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02