Хамгийн өртөг өндөртэй хотуудын жагcаалтыг Израилийн Тель-Авив тэргүүлжээ
2021, 12 сарын 2. 12:440

Израилийн нийслэл Тель-Авив хот энэ жил хамгийн өртөг өндөртэй хотуудын нэгдүгээрт жагссан тухай Британийн The Economist болон АНУ-ын CNN сувгууд орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээллээ. Парис, Сингапур, Цюрих, Хонг Конг зэрэг хотууд удаалсан байна.

The Economist сэтгүүлийн дэргэдэх Британийн эдийн засгийн шинжилгээний агентлаг болох Economist Intelligence Unit (EIU) нь жил бүр дэлхийн 173 хотын 200 бараа, үйлчилгээний үнийг харьцуулан хамгийн өндөр өртөгтэй хотуудыг жагсаадаг аж.

Тус мэдээнд дурдаснаар 2021 оны жагсаалтыг Израилийн Тель-Авив хот тэргүүлсэн байна. Тус хотод сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөний дээр газрын тосны үнийн хөөрөгдөлөөс болж тээврийн зардал мөн нэмэгджээ.

Өнгөрсөн жил нэгдүгээрт бичигдэж байсан Парис нэг байраар ухарч, Сингапуртай хамт хоёрдугаар байрт бичигдсэн байна. Тус жагсаалтад Францын Парис, Швейцарийн Цюрих (4) болон Женев (7), Данийн Копенгаген (8) зэрэг Европын хотууд багтсан бол Хонг Конг (5), Осака (10), Сөүл (12) зэрэг Азийн хотуудын эзлэх хувь ч мөн өндөр байлаа.

Цар тахлын нөлөөгөөр томоохон хотуудын өртөг огцом өссөн нь ажиглагдсан байна. EIU-ийн мэдээлснээр энэ жил томоохон хотуудын өртөг дунджаар 3.5%-иар өссөн нь цар тахлын нөлөөгөөр нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт удааширч, үнэ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Зарим хотууд улс төрийн шалтгаанаар огцом байр урагшилсан тохиолдол ч байгаа юм. Ираны нийслэл Тегеран хот өнгөрсөн жил 79-р байранд орж байсан бол энэ жил 50 байр ахиж 29-рт бичигдсэн байна. Үүний гол шалтгаан АНУ-ын зүгээс Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар импортын барааны үнэ огцом өссөнтэй холбоотой гэж EIU тайлбарлав.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02