Tinder платформыг үндэслэгчид 441 сая ам.долларын нөхөн төлбөр авах болжээ
2021, 12 сарын 2. 15:060

Онлайн болзооны салбарт томоохон байр суурь эзэлдэг америкийн Match групп Tinder аппликэйшний үнэлгээг дарсан нь тогтоогдож, шүүхийн шийдвэрээр 441 сая ам.долларын нөхөн төлбөрийг аппликэйшнийг үндэслэгч нарт олгох болжээ.

Тус группийн зүгээс 2017 онд Tinder аппликэйшнийг худалдан авахдаа ердөө 3 тэрбум ам.доллароор үнэлсэн юм. Харин үүсгэн байгуулагчдын хэлж байгаагаар тухайн үед аппликэйшн 13 тэрбум ам.долларын үнэлгээтэй байжээ.

Тийнхүү тэд 2018 оны наймдугаар сард шүүхэд гомдол гаргасан бөгөөд өнгөрсөн сарын дундаас Нью Йорк хотын дээд шүүх хэргийг шүүх болсон юм. Улмаар шүүх явцын хүрээнд тэд Match группийг гэм буруутайд тооцож, нөхөн төлбөр олгуулах болжээ.

Match группийн хувьд Match.com, OKCupid, Hinge, Meetic, PlentyOfFish, Ship, OurTime гэх онлайн болзооны аппликэйшнүүдийг эзэмшдэг бөгөөд өдгөө нийт 36.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04