Унших дуртай хүмүүст тохирсон ажлын байрууд
2021, 12 сарын 10. 10:002

Хэрэв та чөлөөт цагаа ном уншиж өнгөрүүлэх дуртай, орой бүр ном уншиж байгаад унтдаг хэвшилтэй, төрөл бүрийн эх сурвалжаас цаг үеийн мэдээ мэдээллийг залхууралгүй түүчээлэн хүлээн авдаг бол бид танд унших дуртай хүмүүст зориулсан ажлуудыг танилцуулъя.

Эдгээр ажил нь ерөнхийдөө бэлэн бичвэр унших, хянах дуртай хүмүүст тохирох бөгөөд ямар бичвэрийг, ямар зорилгоор уншихаараа л ялгарах юм.

Редактор

Олон улсын түвшинд редактор нь найруулга, утгын алдаа хянах редактор, үг үсэг, тоо тэмдэгтийн алдаа хянах редактор мөн контент редактор гэж дотроо хоёроос гурван төрөл байна. Редакторын ажлын үндсэн үүрэг нь бичвэрийн алдааг хянах бөгөөд ямар бичвэр дээр ажиллаж, ямар алдаанд нь түлхүү анхаарах вэ гэдгээрээ л ялгаатай юм. Харин манай улсад редактораар ажиллаж байгаа тохиолдолд та ямар бичвэр дээр ажиллаж байгаагаас үл хамааран бүх л төрлийн алдааг хянан засварлах үүрэг хүлээнэ.

Редактораар ажиллахыг хүсвэл хэл шинжлэл, монгол хэл, сэтгүүл зүйн салбарт сурч боловсорсон байх хэрэгтэй.

Архивч

Хэрэв та түүхэн ул мөр бүхий баримт уншиж судлах дуртай бол бид танд архивчаар ажиллахыг санал болгоё. Архивч нь түүхэн үнэ цэн бүхий эд өлгийг хадгалж, баримт бичгийг үнэлж, баталгаажуулах, төрийн болон боловсролын байгууллага, музейн архивын сангийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажилладаг.

Архивчаар ажиллахыг хүсвэл та түүх, утга зохиолын шинжлэх ухааны салбарт эрдмийн зэрэгтэй байх хэрэгтэй бөгөөд зарим их сургуульд архив, албан бичиг хөтлөлтийн хүрээнд тусгай мэргэшүүлэх анги байдаг.

Хуульч

Хуульч, өмгөөлөгчийн ажил нь хуулийн заалт, хэргийн хавтаст хэрэг, ижил төстэй хэргийн протоколуудыг унших гэх мэт уншиж судлах зүйл ихтэй ажил юм. Тиймээс ч дан ганц хуулийн салбарынханд зориулсан номын сангууд байх нь бий.

Энэ мэргэжлээр ажиллахыг хүсэж байгаа хүн нэн түрүүнд хууль, эрх зүйчийн бакалаврын зэрэг горилж, дараа нь эрх зүйчийн шалгалт өгдөг.

Номын санч

Номонд дуртай хүмүүсийн хамгийн ихээр хийхийг хүсдэг ажил бол номын санч байдаг. Гэхдээ номын санч гэдэг ердөө л ямар ном хаана байгааг хэлж өгдөг хүн биш юм. Номын санч нь номын сангийн ном болон түүний каталоги, эд хогшил, уншигчдад зөвлөгөө өгөх үйлчилгээний хэрэгслүүдийг сонгох, худалдан авах, каталогижуулах, ангилах, эргүүлж солилцох, арчлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Ихэнх их сургууль номын санчийн ангитай байдаг тул та номон дунд амьдрахыг хүсвэл суралцаж, төгсөөд ажиллаж болох шүү.

Улс төрийн шинжлэх ухаанч

Улс төрийн шинжлэх ухаанч нь улс төрийн түүх, засаглалын өөр өөр хэлбэр, улс төрийн эргэн тойронд болж байгаа бүхий л үйл явдлыг уншиж судлахыг шаарддаг. Улс төрийн шинжлэх ухаанчаар ажиллахыг хүсвэл та улс төрийн ангид суралцах хэрэгтэй.

Багш

Багшийн ажил ч мөн уншиж судлах зүйл ихтэй ажил. Тиймээс хэрэв та унших дуртай бол, бас уншиж мэдсэн зүйлээ бусад хүмүүстэй хуваалцаж, мэдлэг олгох хүсэлтэй бол багшийн мэргэжил эзэмших хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
6
1
2
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
zochin
150.129.140.13
   /
2021, 12 сарын 10. 21:25

yaj holbogdoh we

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04