“Гэртээ ганцаараа" киноны тоосгон байшинг Airbnb-ээр түрээслэх боломжтой болжээ
2021, 12 сарын 2. 22:230

Шинэ жилийн уур амьсгал хамгийн ихээр оруулдаг “сонгодог” кинонуудын нэг "Гэртээ ганцаараа" дээр гардаг байшинг Airbnb-ээр дамжуулан түрээслэх боломжтой болжээ.

Орон нутгийн цагаар 1-ний өдөр Airbnb компанийн зүгээс 1990 онд бүтээсэн "Гэртээ ганцаараа" киноны "улаан тоосгон байшин"-г түрээслэх болсноо зарлав.

Чикагогийн хойд хэсгийн Виннетка дүүрэгт байрлах энэхүү байшинг 12-р сарын 12-ны өдөр 25 ам.доллароор түрээслэх боломжтой ба түрээсийн захиалгыг 7-ны өдөр авч баталгаажуулах гэнэ. Ганцхан өдөр тохиох энэхүү завшааныг ердөө 4-хөн хүн хүртэх эрхтэй аж. Түүгээр ч зогсохгүй зочдыг Кевиний төрсөн ах болох 'Buzz'-ын дүрд тоглодог жүжигчин Девин Рэтрей хүлээн авах аж.

"Гэхдээ тус байшинг түрээслэсэн зочид Кевин шиг орон байрны хулгайчдыг “чадах”шаардлага гарахгүй” хэмээн Airbnb хошигносон байна. Гэхдээ "Зочид зөвхөн уг алдартай байшинд ороод зогсохгүй кинон дээр гардаг Кевиний өөрийн гараар хийдэг зарим нэг жижиг тэсрэх бөмбөг, тоглоом зэргийг мөн бүтээх боломжтой" гэж онцлов. Мөн зочдыг Кевиний захиалж иддэг Чикагогийн пиццагаар дайлахын зэрэгцээ тус кинон дээр гардаг аалзтай ч “уулзах” боломж олдох юм.

Airbnb компанийн зүгээс энэмэтчилэн олны хүртээлболсон кинон дээр гардаг байшингуудыг өөрийн хэрэглэгчдэд санал болгож буй тохиолдол анхных биш билээ. Өнгөрсөн сард тус компани "Sex and the City" киноны Кэрригийн амьдардаг “Brownstone” орон сууцыг мөн түрээслүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04