“Apple car”-ыг хөгжүүлж буй багийн гол гишүүд ар араасаа компанийг орхих болжээ
2021, 12 сарын 3. 0:020

Apple компанийн хөгжүүлж буй автомат жолоодлоготой "Apple Car" автомашиныг хөгжүүлж буй багийн гол ажилтнууд ар араасаа компанийг орхин явсаар байна. Ингэснээр 2025 онд Apple компанийн зүгээс худалдаанд гаргахаар төлөвлөж байсан автомат жолоодлоготой машины ажил удаашрах төлөвтэй байгааг шинжээчид хэлжээ.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, автомат жолоодлоготой “Apple Car” автомашиныг хөгжүүлэх багийн захирал Майкл Швекүчи АНУ-ын цахилгаан нисэх онгоцны стартап компани болох Archer Aviation-д ажилд оржээ. Тэрээр олон нийтийн сүлжээн дэх өөрийн хувийн мэдээллээ шинэчлэх үед энэ бүхэн мэдэгдсэн байна. Archer Aviation компани түүнийг эгц дээш болон доош хөөрч, буудаг цахилгаан хөдөлгүүртэй онгоцны инженерчлэлийн ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг санал болгосон гэх мэдээлэл байна. Тэрээр өмнө нь Тесла компанийн цахилгаан дамжуулах системийн менежерээр ажиллаж байжээ.

Үүний дараа тэрээр Apple компанийн автомашин хөгжүүлэх Титан төсөл дээр ажиллах болсон байна. Гэсэн хэдий ч энэ жил уг төслийн гол ажилтнууд компанийг орхиж явснаар Швекүчи ч эргэлт хийхээр шийдсэн бололтой. Хамгийн түрүүнд мэдрэгчийн багийн ахлагч Бенжамин Райан өнгөрөгч 2-р сард компанийг орхисон юм. Тэрээр уг Титан төслийн анхны гишүүдийн нэг байсан хэдий ч АНУ-ын пуужин үйлдвэрлэлийн стартап "Astra" компанитай нэгдсэн юм.

Өнгөрсөн 6-р сард Блүүмберг сувгийн мэдээлснээр "Apple-ийн автомат жолоодлоготой автомашины судалгааны хэлтсийн урт хугацааны хөгжлийн төслүүдийг хариуцаж байсан гурван гол ажилтан, тэр дундаа робот техникийн хэлтсийн дарга Дэйв Скотт ажлаа хүлээлгэн өгснөөр тэдний араас олон арван ажилчид Apple-ийг орхих магадлалтай байгаа” тухай мэдээлж байжээ.

Цаашлаад өнгөрөгч 9-р сард Титан төслийн багийг удирдаж байсан дэд ерөнхийлөгч Даг Филд хүртэл АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд компани руу “урвасан” байна. Тэрээр 2018 оноос хойш Боб Мэнсфилд, Жон Жианандреа нартай хамтран Титан төслийг удирдаж байсан юм. CNBC суваг онцлохдоо "Apple-ийн автомат жолоодлоготой автомашиныг хөгжүүлэх багийн гол ажилтнууд ээлж дараалан өөр компаниудыг сонгож байгаагаас үүдэн тус компанийн ирээдүйн автомашин үйлдвэрлэх амбиц бүрхэг боллоо” хэмээв.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41