Гүүглийн удирдлагууд оффис цуглах товоо дахин хэлэлцэх болжээ
2021, 12 сарын 3. 14:450

АНУ дахь Гүүгл компанийн ажилчид цар тахал гарснаас хойш зайнаас ажиллах болсон бөгөөд урьдчилсан шийдвэрээр ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оффис цуглаж, ажилчдын 90 орчим хувь нь оффистоо ирэн ажиллаж болохоор шийдвэрлээд байсан билээ.

Тэгвэл CNBC сувгийн мэдээлж байгаагаар, компанийн удирдлагууд шийдвэрийг эргэн харах болсон гэнэ. Цар тахал гарснаас хойш оффис цуглах товыг ийн хэд хэдэн удаа хойшлуулаад байгаа ба хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн наймдугаар сард коронавирусийн дельта хувилбар эрчимтэй тархах үед ажилчид хүсвэл ирэх оны нэгдүгээр сараас оффис дээрээ цуглан ажиллаж болохоор тогтоод байсан юм.

CNBC сувгийн мэдээлснээр оффис цуглах болбол ажилчдад 30 хоногийн хугацаа олгох гэнэ. Дээрх хугацаанд оффисоос ажиллах хүмүүс өөрт шаардлагатай эд зүйлсээ гэрээсээ нүүлгэж гүйцэх ажээ. Мөн Гүүглийн зүгээс оффис, гэр хосолмол нөхцөлд ажиллах боломжийг ч судалж байгаагаа дурдсан байна.


Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57