Пиццаны зуурсан гурилд ​санаатайгаар сахлын хутганы ир хийсэн эрд 5 жилийн ял оноожээ
2021, 12 сарын 3. 15:190

АНУ-ын Портленд хотод пиццаны зуурсан гурилд сахлын хутганы ир, эрэг шурга хийсэн эрд Холбооны шүүхээс 4 жил 9 сар хорих ял оноожээ.

Шүүхийн шийдвэрийг пүрэв гарагт танилцуулсан юм. Өдгөө 39 настай Николас Митчел гэх эрийг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд удаа дараа хохирол учруулсан хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон байна. Мөн түүнд 230 мянган ам.долларын торгууль ногдуулсан юм.

Николас саяхан хоригдож байх хугацаандаа коронавирусийн халдвар авч, эдгэрээд удаагүй байсан ч шүүхийн зүгээс ялын тогтоолыг хойшлуулалгүй уншиж танилцуулсан байна.

Аз болоход хэргийн хүрээнд хэн нэгэн хохироогүй хэдий ч олон нийтийг айдаст автуулсан юм.

Шүүхийн шийдвэрийг танилцуулах үеэр тэр өөрийн хийсэн үйлдэлд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Улмаар хэргийг ямар санаатай үйлдсэн тухайд, өөрийг нь ажлаас халсан пиццаны байгууллагаас өшөө авах сэдэлтэй байсан гэж тайлбарласан байна.


Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04