“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад-Лаосыг холбосон 1035 км төмөр зам ашиглалтад орлоо
2021, 12 сарын 4. 3:010 сэтгэгдэл1,169

БНХАУ-ын Юньнань мужийн Куньмин хот болон Лаосын нийслэл Вьентьян хотыг холбосон 1035 км урт төмөр замын ажил шувтран нээлтийн ёслолоо хийж ашиглалтад орлоо.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 3-ны өдөр мэдээлснээр, Хятад улсын дарга Ши Жиньпин, Лаосын ерөнхийлөгч Тунлун Сисулит нар виртуал уулзалт хийснийхээ дараа цахим хэлбэрээр нээлтийн ёслолыг үзсэн тухай онцолжээ. 2016 оны 12-р сараас баригдаж эхэлсэн уг төсөл нь 5,99 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм. Хятадын төрийн мэдлийн Global Times сонинд мэдээлснээр, Куньмин-Вьентьян хотын хооронд галт тэрэг 160 км/цагийн хурдтайгаар 10 цагийн дотор л хүрэх газартаа очих гэнэ. Энэхүү төсөл ашиглалтад орсноор Хятад, Лаосын хөдөө аж ахуйн худалдаа хоёр дахин нэмэгдэх бөгөөд ингэснээр Лаосын зуучлалын худалдааг өргөжүүлэхэд тустай талаар Global Times таамаглал дэвшүүлжээ. Хятад улсын зүгээс Тайланд, Малайз, Сингапур зэрэг Зүүн өмнөд Азийн бүх хэсэгт төмөр замаа өргөтгөх замаар "Бүс ба Зам" санаачилгыг цаашид хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм.

Гэвч уг төмөр зам нь Лаос улсын хувьд хоёрдмол шинжтэй эдийн засгийн үр өгөөжийг авчрах магадлалтайг мөн цохон тэмдэглэжээ. Уг төслийн хөрөнгө оруулалтынхаа асар их хувийг Хятадаас зээлсэн Лаос улс “өрийн урхинд” орж магадгүй гэсэн болгоомжлол бас бий. Төмөр замын барих нийт зардлын 70%-ийг Хятад улс дангаар гаргаж, үлдсэн 30%-ийг Хятадын санхүүгийн байгууллагуудын зээлээр Лаосын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан юм.

 

Эх сурвалж: Maeil Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ