БНСУ: Ази Номхон далайн бүс нутгийн нөлөөллийн индексийн 7-рт жагсжээ
2021, 12 сарын 8. 8:430

Чөлөөт Азийн радиогийн орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр, Австралийн "Лови институт" судалгааны төв өмнөх өдөр нь "2021 оны Азийн нөлөөллийн индекс"-ийг зарласан байна.

Тус институт жил бүр Ази Номхон далайн бүс нутгийн 26 орныг хамарсан судалгаа явуулж, эдийн засгийн нөлөөлөл, цэргийн хүч, соёл, гадаад харилцаа дипломат албаны нөлөөлөл, ирээдүйн нөөц бололцоо зэрэг 131 шалгуур үзүүлэлтээр уг индексийг гаргадаг байна.

Энэ жил БНСУ 7-р байрт орсон нь өнгөрсөн жилээс нэг байраар буурсан үзүүлэлт болсон байна. Дипломат нөлөөллийн индексээр бага оноо авч нийлбэр дүнгээр 30 оноо авсан нь өнгөрсөн оныхоос 1,6 оноогоор буурсан аж. Эдийн засгийн хүч, цэргийн хүч, эдийн засгийн харилцаа зэрэг гурван чиглэлээр 5-р байр, батлан ​​хамгаалах сүлжээгээр 4-р байр эзэлсэн юм.

Дэлхийн хамгийн хүчирхэг орон болох АНУ 82.2 оноогоор жагсаалтыг тэргүүлжээ. Харин Хятад улс 74,6 оноогоор хоёр дахь жилдээ дараалан хоёрдугаар байрт оржээ. Түүний араас Япон (3), Энэтхэг (4), Орос (5), Австрали (6) зэрэг орнууд жагсжээ.

Хойд Солонгосын хувьд өнгөрсөн жилийнхээс хоёр байр ухарч 17 дугаарт жагсжээ. Тус улс нь батлан хамгаалахын хүчин чадлаараа 6-р байрт орж өндөр үнэлгээ авсан ч эдийн засаг, соёлын нөлөөгөөр 26-р байрт орсон байна.

Харин манай орны хувьд 26 орноос 5.7 оноогоор 24-рт орсон байна.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28