АНЭУ ням гарагийг амралтын өдөр болгон долоо хоногт 4.5 ажлын өдөртэй дэлхийн анхны улс болно
2021, 12 сарын 8. 15:500

Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) долоо хоногт 4.5 ажлын өдөртэй болохоор болжээ. Энэ нь дэлхийд анхны тохиолдол юм.

CNBC сувгийн 7-ны өдөр мэдээлснээр, АНЭУ-ын засгийн газар албан ёсны Твиттер хуудсаараа дамжуулан "Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагууд долоо хоногийн 4.5 ажлын өдрийн горимд шилжинэ" гэж мэдэгджээ. Ингэснээр баасан гарагийн үдээс хойш болон бямба, ням гарагийг амралтын өдөрт тооцохоор болжээ. Одоогоор ихэнх Исламын орнууд баасан, бямба гарагийг амралтын өдөр хэмээн тооцдог юм.

Шинэ тогтолцооны дагуу АНЭУ-ын бүх төрийн байгууллагууд даваагаас пүрэв гараг хүртэл ажлын өдрүүдэд 07:30-15:30 цагийн хооронд 8 цаг ажиллана. Харин баасан гарагт 07:30 цагт ажил эхлэх хэдий ч үд дунд төрийн байгууллагуудын ажил дуусах ба баасан гарагийн номлол болон Исламын шашны мөргөл 13:15 цагт эхлэх гэнэ.

АНЭУ-ын засгийн газар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах зорилгоор долоо хоногт 4.5 ажлын өдөртэй болох шийдвэр гаргажээ. "Энэ нь дэлхий даяар мөрдөгдөж буй долоо хоногт таван ажлын өдөртэй байдаг тогтолцооноос богино ажлын өдөртэй болж анхны улс боллоо" хэмээн онцолжээ.

Сүүлийн жилүүдэд хөрш Саудын Араб улстай эдийн засаг, худалдааны чиглэлээр өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед АНЭУ гадаадын хөрөнгө оруулалт хийгээд чадварлаг гадны боловсон хүчнийг татахад таатай нөлөө үзүүлэхүйц арга хэмжээг авч байна" гэж уг шийдвэрийн талаар Ройтерс агентлаг тайлбарлав.

Эх сурвалж: Korean Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02