Голомт банк, "М-Ойл" групп, "Гэрэгэ системс"-ийнхэн дижитал шилжилтэд хамтран ажиллана
2021, 12 сарын 9. 10:560

Голомт банк нь “М-Ойл групп” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-иудтай хамтран ажиллах гуравласан гэрээ байгууллаа. Энэхүү гэрээ нь тус байгууллагууд шатахууны борлуулалт, төлбөр тооцооны дижитал шилжилтийг хамтран хэрэгжүүлж байгаа бодит жишгийн баталгаажуулалт болж байна.

Тухайлбал, Голомт банк болон “Гэрэгэ системс”-ийн хамтран нийлүүлж буй андройд посыг ашиглан, “М-Ойл” групп нь салбартаа анх удаа автомашины дугаарыг таньж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг ANPR системийг нэвтрүүлж, борлуулалт автоматжуулалтын цогц системээ гаргаж байгаа юм. Энэ нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, бүх онлайн төлбөрийн хэрэгслээр тооцоогоо төлөх, технологийн шийдлээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болон шинэлэг үйлчилгээнүүдийг илүү хялбар аргаар хэрэглэгчдэдээ үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, байгууллагууд ANPR системийг нэвтрүүлснээр харилцагчид карт авч явах, сунгах, цэнэглэх, пин код цээжлэх, олон төрлийн аппликэйшн ашиглах зэрэг уламжлалт арга шаардлагагүй болж байна.

Мөн тухайн байгууллагууд ямар дугаартай машинд хэдэн төгрөгийн шатахуун олгосон зэргээр хэрэглээгээ хянах боломжийг уг систем бүрдүүлж, тулгамддаг гол асуудлыг шийдэж буйгаараа онцлог. Мөн “Гэрэгэ системс”-ийн программ хангамжийг ашиглан шатахуун зээлийн үйлчилгээ, нэгж авах, торгууль төлөх болон даатгалаа хийлгэх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шилжилтийг нэвтрүүлж, харилцагч, хамтрагч байгууллагуудтайгаа энэ чиглэлээр нэгдэн ажиллах зорилт тавин ажиллаж буй юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00