БНХАУ: Хайкоу-Лхас чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болжээ
2021, 12 сарын 9. 16:360

БНХАУ-ын агаарын тээврийн салбарт Хайкоу-Чэнду-Лхас чиглэлийн нислэгийн шинэ маршрут нээгджээ. Хятадын өмнөд хэсэгт оршдог Хайнань мужаас Төвдийн өөртөө засах орныг зорих энэ чиглэлд өнгөрөгч даваа гарагт анхны нислэгийг үйлдсэн байна. Тийнхүү анхны нислэг Мейлан олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд Төвдийн агаарын тээврийн онгоцоор TV9852 аяллын дугаартай үйлдэгдсэн юм.

Ингэснээр Хятад улс дотооддоо, засаг захиргааны бүх нэгждээ шууд нислэгтэй болж байгаа ажээ.

Шинэ маршрут нээгдсэнээр Хайнань мужийн худалдааны шинэ төслүүдэд ч ашигтай байх гэнэ. Мөн цаашид Хятад улс Төвдийн өөртөө засах оронтой эдийн засаг, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааныхаа хүрээнд ч ахиц гаргахад туслах гэнэ.

Ийнхүү шинэ чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх юм. Нислэгт 150 хүний багтаамжтай Airbus A320 онгоц үйлчлэх ажээ.

Одоогийн байдлаар Мейлан олон улсын нисэх буудал нь 123 хоттой холбогдож, 236 тусгай чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд 2025 он гэхэд Мейлан олон улсын нисэх буудал 35 сая зорчигч хүлээн авч, 400 мянган тонн ачаа бараа тээвэрлэхээр төлөвлөөд байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04