АНУ: 2022 он гэхэд нэг галлон бензин 3 ам.доллар ч хүрэхгүй үнээр борлуулагдана
2021, 12 сарын 9. 18:280

АНУ-ын Эрчим хүч, мэдээллийн албанаас өнгөрөгч мягмар гарагт мэдээлснээр энэ сард нэг галлон бензин дунджаар 3.13 ам.доллароор борлуулагдах бол ирэх оны нэгдүгээр сард бензиний үнэ улам унаж, нэг галлон нь 3.01 ам.доллароор борлуулагдах гэнэ.

Улмаар тус албанаас тооцож байгаагаар бензиний үнэ цаашид ч унах бөгөөд ирэх онд нэг галлон бензин дунджаар 2.88 ам.доллароор борлуулагдах юм.

Даваа гарагийн байдлаар нэг галлон бензиний улсын дундаж 3.34 ам.доллар байсан нь өнгөрөгч долоо хоногийн дунджаас даруй 5.3 центээр буурсан үзүүлэлт ажээ. Харин бензиний үнэ ийн буух болсныг мэргэжилтнүүд омикрон хувилбартай холбон тайлбарлаж байна.

Түүнчлэн 2022 онд АНУ-ын газрын тосны олборлолт өдөрт дунджаар 11.8 сая боошиг болох тооцоо байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02