Их Британи: Гангийн татварын хариуд арга хэмжээ авахаа АНУ-д анхааруулжээ
2021, 12 сарын 10. 11:460

Их Британи улсын Олон улсын худалдааны нарийн бичгийн дарга Анне Марие Тревелиян хэрэв АНУ гангийн экспортод ногдуулж буй татвараа цуцлахгүй бол хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. Тэрээр АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Жина Рэймондотой хэлэлцээр хийх үедээ ийн мэдэгдэл хийсэн байна.

Улмаар төлөвлөгөөт хэлэлцээрээсээ эргэн ирсэн хатагтай Тревелиян, “Бид маш илэн далангүй ярилцсан. Хэрэв бид асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч байгааг би маш тодорхой хэлсэн” хэмээсэн юм.

Түүнчлэн тэрээр Жина Рэймондог Лондонд урьсан бөгөөд ирэх нэгдүгээр сард тэд энэ асуудлын хүрээнд дахин ярилцах болсон гэнэ. Гэвч тэр хүртэл Их Британи улс дахь компаниуд хүнд нөхцөлд байх ажээ.

Харин нэгдүгээр сард товлосон хэлэлцээрийг яагаад оноос өмнө хийж болохгүй тухайд лавлахад хатагтай Тревелияны хэлснээр АНУ эхлээд Европын холбоотой ярилцахаар төлөвлөсөн гэнэ. Учир нь АНУ-ын худалдааны хамгийн том түнш бол Европын холбоо юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
3
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47