Lyft 2023 он хүртэл ажилчдаа оффист цуглахыг шаардахгүй
2021, 12 сарын 13. 10:510

Коронавирусийн цар тахалтай холбогдуулан томоохон байгууллагууд ажилчдаа зайнаас ажиллуулах болж, оффис цуглах товоо хойшлуулсаар өдийг хүрсэн билээ.

Тэгвэл омикрон хувилбар гарснаас хойш томоохон байгууллагууд оффис цуглах товоо эргэн харах болсон юм.

Гүүгл, Форд зэрэг компаниуд аль хэдийн 2022 оны гуравдугаар сараас нааш оффисоор ажиллуулахгүй байхаар тогтоод амжсан энэ цагт хоол хүргэлт, машин түрээс, дугуй түрээсийн үйлчилгээ явуулдаг америк компани Lyft 2023 он хүртэл ажилчдаа зайнаас ажиллуулах болжээ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, оффис 2022 оноос үүд хаалгаа нээх болов ч ажилчид хүсвэл оффист ирэх шаардлагагүй хэмээсэн байна.

Түүнчлэн саяхан нэрээ солиод амжсан Мета ч мөн ирэх оны нэгдүгээр сард оффисын үйл ажиллагаагаа эргүүлэн нээх ч оффисоос ажиллах эсэх сонголтыг ажилчдадаа олгох болсон юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00