Их Долоо ерөнхийлөгч Владимир Путинд анхааруулга хүргэжээ
2021, 12 сарын 13. 17:370

Их Долоогийн зүгээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хэрэв тэр Украин улс руу дайрах аваас төлөөс нь хэмжээлшгүй их байхыг анхааруулжээ.

АНУ-ын тагнуулын албанаас үзэж байгаагаар, хамгийн ойрдоо ирэх онд ОХУ-ын 175 мянга гаруй цэрэг Украин улс руу дайралт хийх гэнэ.

Харин Кремлийн зүгээс тэд ямар нэг улсыг булаан эзлэх ямар ч төлөвлөгөөгүй хэмээж, барууны орнууд Орос улсаас айх айдастай болсон байна хэмээжээ. Түүнчлэн Украин улс дахь НАТО-г_ийн цэргүүд нэмэгдэж байгаа нь Орос улсын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Гэсэн хэдий ч өнгөрөгч ням гарагт Английн Ливерпүүл хотноо уулзсан Их Долоогийн гишүүд ОХУ-ын цэргүүд Украины хил дээр цуглаж байгааг буруушаасан байр суурьтай байгаагаа илэрхийлж, Москва хотыг даруй цэргийн хүчээ татахыг уриалсан байна.

Их Долоод Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад болон АНУ багтдаг бөгөөд уулзалтад дээрх улсаас гадна Европын холбооны төлөөлөгчид оролцжээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04