Безос эмгэнэл илэрхийлэхээсээ өмнө Blue Origin-ы сансрын аялалд баяр хүргэсэн нь олны шүүмжлэлд өртжээ
2021, 12 сарын 14. 10:560

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын төвийн бүсээр хар салхи дэгдэж, Амазоны агуулахын ажилчид зэрэг 90 гаруй хүн амь үрэгдсэний дараахан Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос Blue Origin сансар судлалын компанийхаа сансрын аялалд баяр хүргэсэн мэндчилгээг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлжээ. Тэрээр эмгэнэл илэрхийлэхээсээ өмнө баяр хүргэсэн пост нийтэлж шүүмжлэлд өртсөн байна.

Newsweek сэтгүүлийн орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, Безосын удирддаг сансар судлалын Blue Origin компани нь сансрын аялагчтай гурав дахь хөлгөө амжилттай хөөргөсөн болохоо өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлж баяр хүргэсэн аж. Тэрээр сансрын аялал хийхээр явах гэж буй зорчигчидтой авахуулсан зургаа нийтэлж, "Аз жаргалтай багийнхан" хэмээн тодотгон бичжээ.

Гэтэл тухайн үед АНУ-ын төв хэсгийг хар салхи дайран өнгөрч, асар их хэмжээний хохирол учруулаад байсан юм. Тэр дундаа Иллинойс мужийн Эдвардсвилл хотод Амазоны агуулах хар салхинд өртөн нэг хэсэг нь нуран зургаан ажилтан амиа алдаж, олон хүн сураггүй алга болоод байсан билээ.

Newsweek сэтгүүлд бичсэнээр Безос Амазоны агуулах нурсан тухай дурдалгүй зөвхөн сансрын аялалд гарсан багийнханд баяр хүргэснийг шүүмжилсэн байна. Твиттерт "Амазоны ажилчид хар салхинд амиа алдсан байхад Безос ийм зүйл нийтлээд байж байгаа нь үнэхээр ичгүүртэй юм", "Хар салхинаас үүдсэн нөхцөл байдлын талаар бид илүү санаа зовох ёстой юмсан, Амазоны ажилчид дундаас сансарт нисэх боломжтой хүн байгаа болов уу?” гэх зэргээр интернет хэрэглэгчид сэтгэгдэлээ үлдээснийг онцолжээ.

Ийнхүү интернет хэрэглэгчдийн шүүмжлэлд өртсөн Безос сая нэг хар салхины улмаас амиа алдсан ажилчид болоод бусад хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн мэдэгдэл хийв. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцолсноор тэрээр гамшигт үзэгдэл болсноос хойш даруй 24 цагийн дараа мэдэгдэл хийсэн гэжээ.

Тэрээр уг эмгэнэлийн мэдэгдэлдээ “Үнэхээр эмгэнэлтэй зүйл болж өнгөрлөө. Багийн гишүүдээ алдсандаа сэтгэл өвдөж байна. Тэдний гэр бүл, ойр дотны хүмүүстэй хамт талийгаачдын араас залбирч байна” гэсэн байжээ. Амазон компанийн зүгээс мэдэгдэхдээ, хар салхи дайран өнгөрөх үед агуулахад яг хэдэн ажилчин ажиллаж байсныг хараахан тогтоогоогүй байгаа гэв.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04