Туркууд талх авахын тулд дугаарлах болжээ
2021, 12 сарын 14. 12:162

Туркийн мөнгөн дэвсгэрт болох лирийн ханш түүхэнд байгаагүй хамгийн доод хэмжээнд хүрч, нэг лирийн доллартой тэнцэх ханш жилийн дотор 48 хувиар унаж, 13.84 болсон энэ үед тус улс дахь инфляц 21.3 хувьд хүрээд байгаа билээ.

Тэгвэл инфляцад өртсөн ард иргэд хямд талх худалдан авах гэж гудамжинд дугаарлан зогсох болжээ. Улмаар 250гр багет талх 1.25 лирийн үнээр худалдан авах гэсэн хүмүүс хэдэн арваараа дэлгүүрийн гадна зогсож харагдах болсон байна. Ард иргэд өөр дэлгүүрээс талх авч болох ч харамсалтай нь бусад дэлгүүрт инфляцаас үүдэн 250гр талх 2.50 лирээр худалдаалагдах болжээ.

Турк улсын хувьд талхны хэрэглээ маш өндөр бөгөөд айл өрх тарчиг амьдралтай байх тусам талхыг өргөнөөр хэрэглэдэг юм. Харамсалтай нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч ийнхүү өсөж байгаад ард иргэд чадах чинээгээрээ дасан зохицохоос өөр аргагүй нөхцөлд байгаа ажээ.

Истанбулын статистикийн хорооноос мэдээлснээр, инфляцын улмаас нэг жилийн дотор улаан буудайн үнэ 109 хувиар, наран цэцгийн тос 137 хувиар, элсэн чихэр 90 хувиар тус тус өссөн байна. Тийнхүү Истанбул хотод амьдрах өртөг л гэхэд нэг жилд 50 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм.


Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
192.82.87.115
   /
2021, 12 сарын 14. 14:53

Тэгсэн манайд улаан буудайн үнэ унаад малын тэжээл болох дээрээ тулаад байдаг.

Хэцүү ч юмаа даа
64.119.27.96
   /
2021, 12 сарын 14. 12:50

Айхавтариунаж дээ. Өнгөрөгч 10- аар сард л 9,34 байсан

Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17