
Мягмар гарагийн өглөө Москва хотын нисэх буудлуудад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 20 орчим нислэг саатжээ.
Тийнхүү өглөөний 06:45 минутын орчимд Шереметьевийн нисэх буудалд 3 нислэг саатаж, 5 нислэг цуцлагдсан байна. Харин Домдедовийн нисэх буудалд 3 нислэг цуцлагдаж, 2 нислэг саатжээ. Түүнчлэн Жуковын нисэх буудалд 1 нислэг цуцлагдсан бол Внуковын нисэх буудалд 2 нислэг цуцлагдаж, 4 нислэг саатсан юм.
ОХУ-ын Онцгой байдлын яамнаас даваа гарагийн оройноос мягмар гарагийн өглөө Москва хотод их хэмжээний нойтон цас орж, манан бууж, хар мөс үүсэхийг анхааруулаад байжээ.
Эх сурвалж: ТАСС