Автомашин үйлдвэрлэгч стартап компанийн загвар Ford, GM-ийг ардаа орхин “Оны шилдэг пикап автомашин”-аар шалгарчээ
2021, 12 сарын 15. 0:170

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч гарааны компани болох Rivian-ын бүтээсэн “R1T” загварын цахилгаан пикап тээврийн хэрэгсэл нь тус улсын хамгийн том автомашин үйлдвэрлэгч Ford болон General Motors (GM) компаниудын загварыг ардаа орхин, энэ оны шилдэг пикап загварын автомашинаар тодорчээ.

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Америкийн автомашины Motor Trend сэтгүүл Rivian компанийн “R1T” загварт "Оны шилдэг пикап автомашин” шагналыг гардуулан өгөв. Сэтгүүлийн зүгээс тус загварыг шалгаруулах болсон шалтгаанаа тайлбарлахдаа "бидний жолоодож байсан хамгийн анхаарал татахуйц пикап загвар байлаа" гэжээ.

Motor Trend сэтгүүл нь “R1T” загварыг аюулгүй, үр ашигтай гэх мэт зургаан үзүүлэлтээр өрсөлдөгчдөөсөө давуу байдлаа харуулж чадсан хэмээн үнэлсэн юм. Тус номинацид Ford компанийн Maverick, GMC-ийн Hummer EV болон Hyundai Motors-ын Santa Cruz зэрэг загварууд өрсөлдсөн аж.

Өнгөрсөн сард тус сэтгүүлийн зүгээс цахилгаан автомашины гарааны компани болох Lucid Motors-ын тансаг зэрэглэлийн суудлын Lucid Air загварыг "Оны шилдэг автомашин”-аар тодруулаад байсан юм.

CNN агентлагийн мэдээлснээр, автомашин үйлдвэрлэгч компани анхны бүтээсэн загвараараа Мотор Трендийн "Оны шилдэг пикап автомашин", "Оны шилдэг машин”-аар шалгарсан түүхийг Rivian болон Lucid Motors компаниуд бичлээ хэмээн үнэлжээ.

Эх сурвалж: Asian Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00