БНХАУ-д омирон хувилбарын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
2021, 12 сарын 15. 11:560

БНХАУ-д омикрон хувилбарын хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Тохиолдлын тухайд тодруулбаас, мягмар гарагт Гуанжоу мужийн өмнөдөд орших хотод, Хятадад ирээд хоёр долоо хонож байгаа аялагчаас илэрсэн байна.

Омикрон хувилбарын Хятад дахь анхны тохиолдол даваа гарагт Тьянжин хотод бүртгэгдсэн бөгөөд тийнхүү мягмар гарагт хоёр дахь тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад омикрон хувилбарын батлагдсан тохиолдол 2 болоод байгаа ажээ. Тьянжин хотод илэрсэн тохиолдлын хувьд тусгаарлалтад байсан хүн юм.

Харин хоёр дахь тохиолдлын хувьд хоёр долоо хоногийн турш тусгаарлалтын дэглэм хэрэгжүүлж, удаа дараа авсан шинжилгээгээр сөрөг хариу гарсан тул Шанхайгаас Гуанжоу хотыг зорьсон байжээ. Тийнхүү арван хоёрдугаар сарын 12-ны өдөр буюу эх орондоо ирээд 15 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан байна. Улмаар тухайн хүнтэй хавьтал болсон 10544 хүнийг шинжилгээнд хамруулсан ч одоогоор эерэг хариу гарсан хүн үгүй ажээ.

Хачирхалтай нь Хятадын эрх баригчдаас тухайн хүн хэрхэн, яаж, хэзээ вирусээр халдварласан болохыг тодруулж хэлээгүй юм. Харин халдвар илэрсэн хотын ард иргэдийг хөл хорионд оруулж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг нь хориглож, зорчигч тээврийн үйлчилгээнүүдийг зогсоосон байна.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41