Мальта зугаа цэнгэлийн зорилгоор каннабис ашиглахыг зөвшөөрсөн Европын холбооны анхны улс боллоо
2021, 12 сарын 15. 12:350

Мальта улс зугаа цэнгэлийн зорилгоор каннабис ашиглахыг зөвшөөрсөн Европын холбооны анхны улс болох гэж байна. Тодруулбал мягмар гарагт тус улсын парламент олонхын саналаар каннабисын хэрэглээг хуулиар зөвшөөрөх болсон бөгөөд энэ долоо хоногтоо багтаан Мальтын ерөнхийлөгч Жорж Велла хуулийн төслийг батлах бичигт гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжих гэнэ.

Улмаар Мальтын Тэгш байдал, судалгаа, инновацийн сайд, каннабисын тухай хуулийг санаачлагч, Овен Бонничи өөрийн Твиттер хуудаснаа, “Хурал амжилттай! #Каннабисын шинэчлэлтийн тухай хууль танилцуулгын гурав дахь шатандаа тэнцлээ. Бид бол өөрчлөлтийг түүчээ юм” хэмээн жиргэсэн байна.

Тийнхүү шинээр батлагдах хуулийн хүрээнд Малта улсын 18 болон түүнээс дээш насны иргэд 7 хүртэлх граммын хэмжээтэй каннабис эзэмшиж болох бөгөөд гэртээ каннабисын төрлийн 4 хүртэлх ургамлыг тарьж ургуулах боломжтой болжээ.

Харин олон нийтийн газар каннабис татах нь хуулиар хориотой гэнэ. Хэрэв иргэн олон нийтийн газар, эсхүл бага насны хүүхдийн дэргэд каннабис татвал 340-564 ам.доллароор торгуулах юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02