Apple оффис цуглах товоо хойшлуулж, ажилтнууддаа 1000 ам.доллар олгох болжээ
2021, 12 сарын 16. 9:520

Apple компани оффис цуглах товоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, шаардлагатай бүх ажилчдадаа гэр оффисоор ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх үүднээс тус бүр 1000 ам.доллар өгөх болжээ. Тийнхүү лхагва гарагт компанийн ажилчдад дээрх мэдээллийн тухай цахим шуудан ирсэн байна.

Харин оффис цуглах товоо хойшлуулж байгаа шалтгаан нь юу гэвээс, нэгдүгээрт АНУ даяар тархаж байгаа коронавирусийн омикрон хувилбараас сэргийлэх бол хоёрдугаарт тус компани оффисоо нүүлгэж байгаатай холбоотой ажээ.

Тэдний зүгээс энэ долоо хоногийн эхээр АНУ дахь нэрийн дэлгүүрүүдээр нь үйлчлүүлэх хүмүүсийг заавал амны хаалт зүүхийг шаардсан журам батлаад байсан юм.

Түүнчлэн цар тахал хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа энэ цагт Apple компанийн адилаар Google, Lyft, Amazon зэрэг компаниуд ч оффис цуглах товоо хойшлуулаад байгаа билээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57