Инстаграм @metaverse гэх хэрэглэгчийн нэртэй хаягийг хаасандаа хүлцэл өчжээ
2021, 12 сарын 16. 10:430

Инстаграмын зүгээс @metaverse гэх хэрэглэгчийн нэртэй хаягийг бүтэн нэг сарын хугацаанд, санамсаргүйгээр, хаасандаа хүлцэл өчжээ.

Тодруулбал, Австрали улсын иргэн, технологич, уран бүтээлч Теа-Мая Бауманны эзэмшдэг @metaverse хаяг өнгөрөгч арван-нэгдүгээр сарын 2-ны өдөр автоматаар хаагдсан байна. Улмаар Инстаграмын зүгээс хаягийг хаах болсон шалтгаанаа “өөрөөсөө өөр хэн нэгэн болж дүр эсгэсэн” гэж тайлбарлажээ.

Харин тус хаяг хаагдахаас 5 хоногийн өмнө Фэйсбүүк компани нэрээ сольж, “Мета” болоод байсан юм. Тийнхүү хаягийг эзэмшигч эмэгтэй гомдолтой байгаагаа илэрхийлж, Нью Йорк Таймс сонинд ханджээ. Түүний хэлснээр, тэрээр хаягаа 2012 онд нээж байсан бөгөөд өөрийн бүтээлч ажлыг олонд сонирхуулж, бизнесээ хөгжүүлэх зорилгоор ашигладаг байсан гэнэ.

Гэвч бүхэл бүтэн нэг сарын дараа Инстаграмын зүгээс бүсгүйгээс уучлалт гуйсан байна. Тийнхүү бүсгүй эцэст нь өөрийн хаягаа эргүүлэн авч чаджээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17