Grindr аппликэйшн хэрэглэгчийн мэдээллийг цааш худалдаалж байжээ
2021, 12 сарын 16. 12:320

Бэлгийн цөөнхүүдэд зориулсан Grindr болзооны аппликэйшн зар сурталчилгаа байршуулж мөнгө олохын тулд хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цааш худалдаалж байсан нь тогтоогдож, 7.3 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

Хэдийгээр Норвегийн мэдээлэл хамгаалах газраас тус аппликэйшний үйл ажиллагааг хариуцагч нарт анхлан 11.4 сая ам.долларын торгууль ногдуулаад байсан ч тэд санхүүгийн нөхцөл байдлынхаа тайланг тавьж, аппликэйшндаа өөрчлөлт оруулснаар торгуулийн хэмжээгээ бууруулж чадсан байна. Тийнхүү Мэдээлэл хамгаалах газраас торгуулийн дүнг бууруулсан ч энэ удаагийн хэрэг тэдний шийдвэрлэсэн хамгийн өндөр торгуультай хэрэгт тооцогдох болсон юм.

Тэдний худалдаалж байсан мэдээлэлд хэрэглэгчийн байршил, IP хаяг, нас, хүйс зэрэг багтсан байсан бөгөөд хувь хүний бэлгийн чиг хандлагын тухай мэдээллийг чандлан хадгалах тухай заалтыг зөрчсөн тул хэрэг улам хүндэрсэн байна.

Хэрэв Grindr-ийн зүгээс торгуулийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байвал гурван долоо хоногийн хугацаанд давж заалдаж болох гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04