Их Британийн араас Орос улс ч мөн бодлогын хүүгээ нэмэгдүүллээ
2021, 12 сарын 18. 11:180

ОХУ-ын Төв банкны зүгээс бодлогын хүүгээ 1 нэгж хувиар нэмэгдүүлэх болсноо зарлалаа. Инфляцийг хязгаарлах зорилгоор өнгөрөгч 3-р сараас хойш тус улс нь бодлогын хүүгээ долоон удаа нэмэгдүүлээд байгаа билээ.

TAS агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Төв банк 17-ны өдөр үндсэн зээлийн хүүгээ 7.5%-аас 8.5% болгон нэмэгдүүлж буйгаа мэдэгдсэн байна.

Тус банкны онцолсноор "инфляци өнгөрөгч 10-р сард таамаглаж байснаас өндөр байсан ба инфляцийн дарамт одоо ч үргэлжилсээр байна" хэмээжээ. “Мөнгөний бодлогын хүрээнд авч буй уг арга хэмжээ нь инфляцид нөлөөлж буй хүчин зүйлсийг хязгаарлан дөрвөн хувьд хүргэх зорилготой” гэж нэмж хэлэв.

Тус улсад хэрэглээний үнийн индекс өнгөрөгч 9-р сарын эцсийн байдлаар 7.4 хувьтай байсан бол 10-р сарын дундуур 7.8 хувь болж, энэ сарын 13-ны байдлаар 8.1 хувь болон зогсолтгүй нэмэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17