Амазоны агуулахын ажилчид ажлын байран дээрээ гар утсаа авч орох эрхтэй болжээ
2021, 12 сарын 20. 0:331

Амазон компанийн агуулах хар салхинд өртөж зургаан ажилтан амиа алдсан харамсалтай үйл явдал болсны дараа тус компанийн зүгээс "ажлын байран дээр гар утас ашиглахыг хориглох" бодлогоо түр хугацаанд цуцаллаа.

Блүүмберг сувгийн орон нутгийн цагаар 18-ны өдөр мэдээлснээр, Амазоны агуулахын ажилтнууд "Ажлын байран дээр гар утас хэрэглэхийг хориглох тухай мэдэгдэл дахин гарах хүртэл гар утас ашиглахыг зөвшөөрч байна" гэх утга бүхий мессеж хүлээн авсан тухай онцолжээ. Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийн үнэн болохыг нотолсон хэмээн хэвлэлүүд мэдээлэв.

Өнгөрөгч 10-ны өдөр АНУ-ын Иллинойс мужийн Эдвардвилл хотод байрлах Амазон компанийн агуулах хар салхинд өртөж 6 ажилтан амь үрэгдсэний улмаас дээрх шийдвэрийг гаргажээ. Тухайн үед АНУ-ын Цаг уурын албанаас хар салхи дэгдэж гамшигт үзэгдэл болох гэж буй талаар 30 орчим минутын өмнө сэрэмжлүүлэг мэдээг иргэдийн утас руу илгээсэн ч тус компанийн ажилтнууд гар утасгүй байсан тул гамшгаас зайлсхийж чадаагүй гэж тус агентлаг өмнө нь мэдээлж байсан аж. Энэ талаар шүүмжлэл газар авснаас үүдэн компанийн зүгээс агуулахын барилга болон ажилчдын аюулгүй байдлыг сайжруулах тал дээр анхаарахаа мэдэгдэв.

АНУ-ын хөдөлмөрийн хуульд зааснаар ажил олгогчид ажилчдын ажлын цагаар гар утас ашиглахыг хориглох эрхтэй байдаг аж. Учир нь ажилчдын анхаарал сарниснаас болж осол аваар гарч болзошгүй гэж үздэг байна. Амазон олон жилийн турш агуулахын ажилчдаа ажлын байран дээр гар утас хэрэглэхийг хориглож ирсэн ба машиндаа эсвэл хувцас солих өрөөний шүүгээндээ үлдээхийг шаарддаг байсан аж. Харин өнгөрсөн жил цар тахлын ид дэгдэлтийн үед Амазон энэ бодлогыг түр зогсоосон боловч өнгөрөгч 1-р сард эргэн сэргээгээд байжээ.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
хөвсгөл
64.119.17.136
   /
2021, 12 сарын 20. 4:50

хөвсгөлийн түнэл илч ххк ын захирал л. батнямын авлига өгч тендэр будилуулсан олон удаагийн үйлдлүүд, авлига өгч төрийн албанд дүү нараа хамаатан садан нууц амрагаа оруулсан ихээхэн том хэргүүдийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийднэ үү. аймгийн ГХБХБ газарт ахлах мэргэжилтэн ариукаа гэх, мөрөн сумын тамгийн газар батнайрамдал гэх ... гээд ямарч чадваргүй ёс зүйгүй маш олон хүмүүсийг өөрийн эрх ашиг шуналаа хэрэгжүүлэх зорилготой төрд оруулж маш их хууль бус үйлдэл хийлээ. дээрх хүмүүс хулгай залилан ... хүний амины хэрэгт ч холбоотой байдаг. л. батням гэгч нь уих ын гишүүн даваасүрэнгийн туслах мөрөн дэх төлөөлөгч юм

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02