Ажлын ярилцлагын үеэр хэрхэн өөрийгөө зөвөөр илэрхийлэх вэ?
2021, 12 сарын 20. 15:552 сэтгэгдэл7,990

Ажлын ярилцлагын үеэр хүн өөрийнхөө тухай ярих шаардлага үргэлж л гарч байдаг. Бид бүгд л үүнийг мэднэ. Гэхдээ ярилцлагад орох үед ажил олгогчтой нээлттэй ярилцаж, өөрийгөө эерэгээр дүрсэлж тодорхойлно гэдэг тийм ч амархан зүйл биш. Өөрийгөө хүнд зөвөөр дүрсэлж, илэрхийлэх хамгийн эхний алхам бол төлөвлөх юм. Тэгвэл бид танд өөрийгөө тодорхойлох аргуудыг хуваалцъя.

Өөрийн давуу талыг онцол

Ажлын ярилцлага гэдэг өөрийн хувийн амьдралын тухай хүүрнэж суух цаг биш. Бодоод үз л дээ, “Би гэрлэсэн, гурван хүүхэдтэй, аз жаргалтай амьдарч байгаа” гэж хэлэх нь таныг ур чадварын тань хувьд ажил олгогчид огтоос илэрхийлж чадахгүй. Харин үүний оронд горилж буй орон тоондоо нийцэх өөрийн ур чадваруудыг дурдах хэрэгтэй.

Үг сонголтдоо анхаар

Ажлын зар бүхэнд нийтлэг шинж, шаардлага бий. Тэдгээрийг сайтар судлан уншиж, өөрийгөө тодорхойлохдоо оновчтойгоор ашиглах нь бас л нэг давуу байдлыг бий болгоно. Жишээ нь: ихэнх ажлын зар дээр “асуудал шийдвэрлэх чадвартай” гэсэн шаардлага бий. Энэхүү тодорхойлолтоор өөртөө давуу талыг бий болгоход та, “Би асуудлыг маш сайн шийдвэрлэдэг нэгэн. Үйлчилгээний салбарт ажиллахдаа би тулгарсан асуудлыг өөрийн хэмжээнд тухай бүрдээ шийдвэрлэж чаддаг” гэж хэлж болох шүү дээ.

Түүнчлэн ажил олгогч нарын эрэлхийлдэг 15 софт ур чадвар зэргийг хайгаад судлаад үзэхэд ч буруудахгүй. Жишээ нь:

1. Шулуун, шударга зан

2. Санаачилгатай байдал

3. Бие даасан, итгэж болохуйц байдал

4. Дасан зохицох чанар

5. Мэргэжлийн байдал

6. Хэрэглэгч төвтэй харилцаа

7. Багийн ажиллагаа

8. Ярилцаж ойлголцох чадвар

9. Бичгийн ур чадвар

10. Уншиж ойлгох чадвар

11. Хүндлэлтэй харилцах чадвар

12. Шүүмжлэлт сэтгэлгээ

13. Тооцоолон бодох чадвар

14. Төлөвлөж, зохион байгуулах чадвар

15. Бүтээлч, шинийг санаачлах чадвар

Өөрийгөө магтахаас бүү ич

Ажлын ярилцлагын гол нь ажил олгогчид өөрийн давуу, сайн чанаруудыг таниулах тул үнэмшилтэйгээр өөрийгөө магтаж, сурталчлах нь огт буруу юмгүй.

Хэрэв танд өөрийгөө магтаж ярих эвгүй санагдаж байвал найз нөхөдтэйгөө ажлын ярилцлага хийж байна гэж төсөөлөн ярилцаж, биеэ зөв авч явах дадалд суралцах хэрэгтэй.

Боломжит асуултуудыг тооцож, хариултаа бэлдэх

Та жаахан сандрахдаа л хамаг үгээ хольж, сольдог нэгэн байж болно. Тэгвэл танд тавьж болох бүх л асуултыг тооцож, 20-60 секундийн урт хариулт бэлтгээд орох нь таныг сандарч, ээрч гацахаас аварна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
3
2
1
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Baljinnyam
202.126.90.91
   /
2021, 12 сарын 28. 17:49

Nadd Hregtei chuhal bailaa

Haha
202.126.89.224
   /
2021, 12 сарын 24. 21:40

Kfkg

Онцлох мэдээ