“Хүн аалз” кино нээлтээ хийсэн даруйдаа 590 сая ам.долларын ашиг орлого олжээ
2021, 12 сарын 20. 16:110

Нью Йорк Таймс сонин орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, нээлтээ хийгээд удаагүй байгаа "Хүн аалз" кино нь цар тахлын шинэ төрлийн Омикрон хувилбар ихээр тархаж байгааг ч үл ажран дэлхий даяар 590 сая ам.долларын орлого олсон тухай онцлов.

Хойд Америкийн бокс оффисын мэдээллийг нэгтгэдэг ComScore-ийн мэдээлснээр "Хүн аалз, гэртээ харих замгүй" кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 253 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Энэ нь "Хүн аалз" киноны 19 жилийн түүхэн дэх хамгийн өндөр орлого олсон үзүүлэлт болж буй юм. Түүнчлэн 357 сая долларын орлого олсон "Өшөө авагчид (Avengers): Төгсгөл (End Game)" болон 258 сая долларын орлого олсон "Өшөө авагчид (Avengers): Хязгааргүй байдлын дайн (Infinity War)" киноны дараа Холливудын түүхэнд нээлтийн борлуулалтаараа гуравдугаарт жагслаа.

Хойд Америкаас гадна 334,2 сая ам.долларыг олсноор дэлхий даяар 587,2 сая ам.долларын ашгийг олоод байгаа аж. Хойд Америкийн хамгийн том мультиплекс сүлжээнүүдийн нэг болох Cinemamark-ийн гүйцэтгэх захирал Марк Жоради "Үзэгчид цар тахлын айдсаасаа ангижирч байна” хэмээжээ.

Нью Йорк Таймс сонинд дурдаснаар "Үзэгчид цар тахлаас болж хөл хорионд байсаар соёл, урлагийн арга хэмжээгээр “цангасан” байсан нь нөлөөлсөн байж магадгүй" гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42