БНХАУ: Сүүлийн 3 жилийн хугацаанд ухаалаг гар утасны аппликэйшны 40% нь үгүй болжээ
2021, 12 сарын 22. 1:120

Хятад улсын эрх баригчид хувийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэрийн дор технологийн компаниудад зохицуулалт хийж байгаагаас үүдэн ухаалаг гар утасны App Store дахь аппликэйшны тоо эрс багассан нь судалгаагаар тогтоогджээ.

Хонг Конгийн South China Morning Post (SCMP) сонинд мэдээлснээр, 2018 оноос хойш Хятадын ухаалаг гар утас хэрэглэгчдийн татаж авах боломжтой аппликэйшны тоо гурван жилийн хугацаанд 38.5%-иар буурсан байна.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны статистик мэдээллээр, Хятадын App Store-д бүртгэгдсэн нийт аппликэйшны тоо 2018 оны эцэст 4,52 сая байсан бол өдгөө 2,78 сая болж буурчээ. Гэтэл мөн хугацаанд Google Store-ын нийт аппликэйшны тоо 7.6%-иар өссөн байх юм.

Ялангуяа тоглоомын аппликэйшны тоо буурсан нь мэдэгдэхүйц ажиглагдаж байгаа аж. 2019 оны 12-р сард 910,000-д ойртож байсан тоглоомын аппликэйшн 680,000 болтлоо буурчээ. Учир нь тус улсын эрх баригчид өнгөрөгч 7-р сараас хойш тоглоомын аппликэйшн шинээр хэрэглээнд нэвтрүүлэхийг хориглоод буй юм. Мөн өнгөрөгч 8-р сард хүүхдүүдийн цахимаар тоглоом тоглох боломжтой цагийг долоо хоногт гурван цаг болгон хязгаарласан нь тоглоомын эрэлт өсөөгүй бас нэгэн шалтгаан болжээ.

Хятад улс энэ жил хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг цуглуулдаг эсвэл цуглуулсан хувийн мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцдаг аппликэйшнуудыг зохицуулахад түлхүү анхаарч байна хэмээн SCMP дүгнэсэн байна. Учир нь өнгөрөгч 9-р сард Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, 11-р сард Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиудыг тус тус баталсантай холбоотой юм. Тус улсын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамны зүгээс дээрх хуулиудыг зөрчсөн аппликэйшн болон оператор компаниудыг байнга олон нийтэд зарлаж, хууль зөрчсөн үйлдлээ засахгүй байх аваас өчиггүй устгаж байгаа аж. Ингэснээр өнгөрсөн 8-10-р сар хүртэлх гурван сарын хугацаанд 390,000 аппликэйшн устгагдсан байна.

Эх сурвалж: Maeil Economy

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26