Боинг, Эйрбус компаниуд 5G сүлжээ нислэгийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж анхааруулжээ
2021, 12 сарын 22. 16:160

Агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэлийн салбартаа дэлхийд хамгийн томд тооцогддог 2 компани АНУ-ын засгийн газарт 5G сүлжээний хүрээнд анхааруулга хүргэжээ. Тодруулбал, Боинг, Эйрбус компанийн захирлууд засгийн газрын тэргүүнүүдэд хандаж бичсэн захидалдаа, дээрх технологийн дэвшил нь агаарын тээврийн салбарт үлэмж хэмжээний сөрөг нөлөө үзүүлж болохыг дурдсан байна.

Учир нь тэдний зүгээс 5G утасгүй сүлжээг цацсанаар радио өндрийн тоолуур зэрэг агаарын хөлгийн чухал цахилгаан холболтуудад нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.

Ирэх оны эхэн буюу нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн AT&T, Verizon гэх АНУ-ын томоохон операторууд 5G сүлжээг цацаж, хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөө гарсантай холбогдуулан тэд энэхүү захидлыг бичих болсон юм.

Улмаар нэгэн судалгаагаар, 2019 онд Холбооны агаарын тээврийн газраас 5G сүлжээний хүрээнд баталсан журам хэрэгжсэн бол зорчигч тээврийн 345 мянга, ачаа тээврийн 5400 нислэг саатах, хуваагдах, цуцлагдах байсан гэсэн тооцоо гарсан байна.

Харин утасны операторуудын хэлж байгаагаар 5G сүлжээ нь ямар ч аюулгүй хэмээж, агаарын тээврийн салбарынхан хэт сүржигнэж, олон нийтийг айдаст автуулж, бодит үнэнийг гуйвуулж байна гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04