Pfizer, Moderna, Novavax-ын араас AstraZeneca ч мөн омикрон хувилбарын эсрэг вакцин боловсруулж эхэлжээ
2021, 12 сарын 23. 2:110

Үндэстэн дамнасан эм зүйн компани AstraZeneca Их Британийн Оксфордын их сургуультай хамтран коронавирусийн халдварын шинэ хувилбар болох омикроны эсрэг вакцин үйлдвэрлэж эхэлжээ.

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, AstraZeneca мөн өдөр "Оксфордын их сургуультай хамтран омикрон хувилбарын эсрэг вакцин үйлдвэрлэх ажил урьдчилсан шатанд орлоо" гэж мэдэгдсэн тухай онцлон дурдсан байна.

Оксфордын их сургуулийн судлаач доктор Сэнди Дуглас мөн Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа "”тээвэрлэгч” вирус буюу аденовируст суурилсан вакцинууд онолын хувьд аливаа мутацит орсон хувилбаруудын эсрэг хурдан хариу үйлдэл үзүүлэх боломжтой" гэж хэлжээ.

Pfizer, Moderna зэрэг компаниудын бүтээж буй рибонуклеины хүчлийн (мРНХ) вакцинаас ялгаатай нь AstraZeneca болон Оксфордын их сургуулийн боловсруулж буй вакцин нь аденовирус дээр суурилсан бөгөөд шимпанзен аденовирусийг дезоксирибонуклеины хүчил (ДНХ) тээвэрлэгч болгон ашигладаг байна.

Саяхан АНУ-ын Pfizer, Moderna, Novavax зэрэг эмийн үйлдвэрүүд омикрон хувилбарын эсрэг вакциныг ирэх оны эхээр үйлдвэрлэх зорилготойгоор боловсруулж эхлээд буйгаа зарласан юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00