Кремль: Европ руу гаргах байгалийн хийн хэмжээг бууруулах тухай асуудлыг авч үзэх хүсэлгүй байна
2021, 12 сарын 23. 14:360

ОХУ-ын талаас Европ руу нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ ямар нэг нөхцөлөөр бууруулах тухай асуудлыг авч үзэх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын Россия 24 сувагт мэдээлснээр, “Бид хувьдаа энэ тухайд байж болох боломжит хувилбарыг ч авч үзэх хүсэлгүй байгаа. Тиймдээ ч манай талаас байгалийн хий нийлүүлэлтийн хүрээнд хүлээсэн өөрсдийн үүргээ ном журмын дагуу биелүүлнэ” гэсэн юм.

Түүний ийн мэдэгдэл хийх болсон шалтгаан нь, Беларусь улсын ерөнхийлөгч Александер Лукашенко барууны улс орнууд Минскийн эсрэг ямар нэг хязгаарлалт тогтоовол байгалийн хийн нийлүүлэлтийг таслах болно гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэнэ.

Alex Kokcharov Twitterren: "#Russia reportedly suspended supply of natural  #gas via Yamal-Europe gas pipeline to #Germany: https://t.co/y44PlAqRXJ  https://t.co/M4WPETWiDt" / Twitter

Тэрээр өнгөрөгч сарын 11-ний өдөр кабинетын уулзалтын үеэр дээрх мэдэгдлийг хийсэн юм. Улмаар Ямал-Европ хүрэх байгалийн хийн шугам Беларусь улсын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрдөг тул тэдэнд байгалийн хийг тасалдуулах боломж бүрэн байдаг ажээ. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдал тийм арга хэмжээ авах хүртэл муудахгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42