Хятад-Лаосыг холбосон төмөр зам ашиглалтад ороод 20 хоногийн дотор 400 мянган зорчигч тээвэрлэжээ
2021, 12 сарын 23. 21:382

БНХАУ-ын “Бүс ба Зам" санаачлагын хүрээнд Хятад, Төв Ази, Европыг холбосон хуурай болон усан замын бэлгэ тэмдэг болсон Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсноос хойш 20 хоногийн дотор 400 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ.

Хятадын "China Daily" сонины мэдээлснээр, энэ сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн Хятад-Лаосыг холбосон төмөр зам одоогийн байдлаар 420 мянган зорчигч, 55 мянган тонн ачаа тээвэрлэсэн тухай онцолсон байна.

Уг төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг Хятадын "Бүс ба Зам" санаачлагын хүрээнд Лаосыг бүс нутгийн логистикийн төв болгох зорилгоор нийт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттайгаар 2016 онд эхлүүлж байсан юм.

Хятад нь Лаосаар тогтохгүй Тайландын Бангкок цаашлаад Малайз, Сингапурыг холбосон бүх Азийн төмөр замын сүлжээг байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Гэвч энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад хамтран оролцож буй улс орнуудын хувьд Хятадын “өрийн намагт” унах вий гэсэн айдас болгоомжлол их байгаа билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
0
6
6
5
7
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.161.103
   /
2021, 12 сарын 27. 12:21

Саяхан хаанах билээ хужаад өрөндөө газараасаа өгсөн штээ

Батбаяр
66.181.161.110
   /
2021, 12 сарын 26. 10:21

Тэд хилииэ асуудалтай ч хамтарсан байна бид бүр НҮБ болон хятад монголын засаг төрүүдээр баталгаажсан хил хязгаарын маргаангүй найрамдалт харилцаатай улсууд байж худал цуурхал хийрхэл солиоролоосоо болоод өргөн нарийн цариг ярьсаар 20 жилийн дараа өргөн цариг ямар их зардал гай вэ одоо хилийн боомтуудаа нэг хардаа

Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02