Германы суудлын автомашины үйлдвэрлэл энэ жил хагас зуун жилийн өмнөх түвшинд хүртэл буурчээ
2021, 12 сарын 24. 1:320

Германы суудлын автомашины үйлдвэрлэл энэ жил дэлхий дахинд нүүрлээд буй автомашины хагас дамжуулагчийн хямралын улмаас 1974 оны нефтийн шокын үеийн түвшинд хүртлээ буурсан гэж Германы өдөр тутмын Die Welt сонин орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлэв.

Германы Автомашины Судалгааны Төвийн статистик мэдээллээс харахад Герман улс энэ онд ердөө 2.85 сая суудлын автомашин үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гарчээ. Энэ нь шинэ төрлийн коронавирусийн халдвар ид тархаж, хатуу хорио цээрийн дэглэм энд тэндгүй хэрэгжиж асан өнгөрсөн жилийн үйлдвэрлэлийн хэмжээнээс 19 хувиар буурсан үзүүлэлт юм. Суудлын автомашины үйлдвэрлэл бараг хагас зуун жилийн өмнө буюу 1974 оны газрын тосны шокын үеэр л хамгийн сүүлд ингэж уналтад орж байсан тухай тус улсын автомашин судалгааны төвөөс дүгнэжээ.

Германы суудлын автомашины үйлдвэрлэл 2017 онд оргилдоо хүрснээс хойш зогсолтгүй буурсаар байгаа юм. Энэ жил үйлдвэрлэсэн нэгжийн тоо тухайн үетэй харьцуулахад 50 хувиар буурсан байна. Ийнхүү үйлдвэрлэл уналтад орох болсон цаад шалтгаан нь мэдээж тээврийн хэрэгслийн хагас дамжуулагчийн хангамж тасалдсан явдал юм. Цар тахлын дэгдэлт, байгалийн гамшигт үзэгдэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол зэргээс шалтгаалан хагас дамжуулагч, цаашлаад автомашин үйлдвэрлэлийн зах зээлд хямрал нүүрлэхэд хүргэсэн юм.

Ялангуяа Германы автомашины үйлдвэрүүд Солонгос, Хятад, Япон, АНУ, Мексикийн компаниудаас илүү хүндрэлтэй тулгарсан билээ. Үүний үр дүнд дэлхийн суудлын автомашины үйлдвэрлэлийн зэрэглэлд Германы чансаа өнгөрсөн жил 4-рт байсан бол энэ жил 7-р байр хүртэл буурчээ. Герман улсын хувьд эрчим хүчний үнэ болон бусад зардалын өртөг өндөр байдаг тул хямралд илүү мэдрэмтгий байдаг аж.

Германы Volkswagen болон бусад компаниуд ирэх онд автомашины хагас дамжуулагчийн нийлүүлэлт сайжрах эсэх нь тун эргэлзээтэй хэмээн үзэж байгаа юм. Бостон Консалтинг Группын зүгээс ирэх оны эцэс хүртэл автомашины хагас дамжуулагч зэрэг автомашины эд ангиудын эрэлт нь нийлүүлэлтээсээ 10 хувиар давна хэмээн таамаглаж байна. Дэлхий автомашин үйлдвэрлэгчид энэ жил боломжит хэмжээнээсээ 10 саяар цөөн машин үйлдвэрлэсэн гэсэн тооцоо гараад байгаа ба 2022 онд ч энэ хандлага үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01