Google, YouTube-ийг ардаа орхин энэ жил хамгийн их хандалт авсан сайтаар ТikTok тодорчээ
2021, 12 сарын 24. 3:020

Хятадын ByteDance компанийн эзэмшдэг богино хэмжээний видео контент бүтээн байршуулдаг платформ болох ТikTok нь энэ жилийн хамгийн олон хандалт авсан интернет сайтаар шалгарчээ.

Энэ тухай Wall Street Journal сонин орон нутгийн цагаар 22-ны өдөр интернетийн урсгалыг хянадаг үүлэн дэд бүтцийн Cloudflare компаниас иш татан мэдээлэв. TikTok нь 15 секундээс 3 минут хүртэлх богино хэмжээний видео контент бүтээн бусадтай хуваалцах боломжийг олгодог нийгмийн сүлжээний платформ юм.

Cloudflare-ийн мэдээлснээр TikTok нь өнгөрөгч хоёрдугаар сард дэлхийн хамгийн их хандалт авсан сайт болсон хэдий ч тэр үеэс хойш хэсэг хугацаанд байр сууриа алдаад байсан аж. Харин наймдугаар сараас хойш дахин байр сууриа эргүүлэн авч есдүгээр сард дэлхий даяар тус сайтад хандсан хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давжээ.

Өнгөрсөн жил Google нэгдүгээр байрт орж TikTok долдугаар байранд жагсаж байжээ. Харин энэ жил TikTok жагсаалтыг тэргүүлж Google, Facebook, Microsoft, Apple, Amazon, Netflix, YouTube, Twitter, WhatsApp зэрэг сайтууд удаалсан байна.

Wall Street Journal сонины онцолсноор “ТikTok ч бусад нийгмийн сүлжээний платформуудын адил муу талтай. Tус платформын алгоритм нь насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн харьцаа, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хооллолтын эмгэгтэй холбоотой бичлэгийг хяналтгүй үзэх боломжийг олгож болзошгүй" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
02024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02