"Очирдагинас" ХХК-ийн "Экспортын үйлдвэр" Монгол Улсын хүнсний манлай үйлдвэрээр шалгарлаа
2021, 12 сарын 24. 13:020 сэтгэгдэл4,149

Монгол Улсын “ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР” хэмээх эрхэм нэр хүндтэй алдрыг “Очирдагинас” ХХК-ийн “ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭР” хүртлээ.

2020 онд “Очирдагинас” ХХК нь олон улсын нэр хүндтэй ISO 22000 “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 шинэ стандартыг Монголд анх удаа “ЭКСПОРТ ҮЙЛДВЭР” дээрээ нэвтрүүлсэн билээ.

2020-2021 онуудад дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахалтай хүнд нөхцөл байдлыг үед “Очирдагинас” ХХК нь төлөвлөсөн ажил, төслүүдийг тасалдуулахгүйгээр үргэлжлүүлэн хийхийн зэрэгцээ БНСУ руу бүтээгдэхүүнээ экспортод гаргасаар байна.

Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн зах зээлд брэнд болгох эрхэм зорилгын хүрээнд “Очирдагинас” ХХК нь 2017 оноос “ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭР”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021 онд 2 дахь үйлдвэрийн төслийн ажлыг эхлүүлээд байна.

“Очирдагинас” ХХК-ийн зүгээс Хүнсний салбарын нийт аж ахуйн нэгжүүд, ажилтан ажиллагсад, үе үеийн ахмад үеийнхэн, МХХ-ны нийт гишүүд, хамт олон, бэлтгэн нийлүүлэгчид, хэрэглэгчдэдээ “Монгол Улсад Хүнсний аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жил”, “Монголын Хүнсчдийн Холбоо”-ны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ