АНУ: Томоохон авиа компаниуд Зул сарын баяраас өмнө нислэгүүдээ цуцлах болжээ
2021, 12 сарын 24. 15:510

АНУ-ын гурван том авиа компани Зул сарын баяраас өмнө нислэгүүдээ цуцалжээ.

Пүрэв гарагийн байдлаар Юнайтед Эйрлайнс авиа компани омикрон хувилбарын тархалтаас үүдэн нислэгүүдээ цуцалж байгаагаа мэдэгдсэн юм. Тэдний зүгээс, “Улс даяар тархаад буй омикрон хувилбар манай хөлгийн багийн гишүүд болоод байгууллагын үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна” хэмээжээ. Тийнхүү Юнайтед Эйрлайнс нийт 150 гаруй нислэгээ цуцалж, уг арга хэмжээний хүрээнд хохирсон зорчигчдоос гүнээ хүлцэл өчсөн байна.

Харин пүрэв гарагийн орой Дельта Эйрлайнсын зүгээс мөн адил нислэгүүдээ цуцлах болсон юм. Улмаар 100 гаруй нислэгийг цуцалсан нь хэд хэдэн шалтгаантай бөгөөд омикрон хувилбарын тархалт ч үүнд багтах ажээ.

Юнайтед Эйрлайнс, Дельта Эйрлайнсын араас тэдний эгнээнд нэгдэж, нислэгээ цуцлах болсон авиа компани бол Аляска Эйрлайнс байсан юм. Тэд омикрон хувилбараас үүдэн нийт 17 нислэгээ цуцалсан ч Зул сарын баяр болохоос өмнө дахиад ч цуцалж магадгүй гэдгээ сануулжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41