Сансар огторгуйн гарал үүслийн талаар судлах сансрын шинэ үеийн дуран 25-ны өдөр “үүрэгт ажилдаа” гарна
2021, 12 сарын 25. 1:460

Орчлон ертөнцийн үүслийн талаарх хариултыг олох зорилготой Жеймс Уэбб сансрын дуран (JWST) орон нутгийн цагаар 25-ны өдөр сансарт гарахаар болжээ.

Сансар огторгуйн түүхэн дэх хамгийн том 10 нээлтийн нэгээр нэрлэгддэг шинэ үеийн сансрын дуран хэмээн нэрлэгдэж асан Хабблыг (HST) 1989 онд болж бүтээснээс хойш даруй 32 жил өнгөрч эдүгээ үеэ өнгөрөөгөөд байгаа билээ.

НАСА-гийн мэдээлснээр Жеймс Уэбб сансрын дуранг монголын цагаар 25-ны өдрийн 20:20 цагт Өмнөд Америкийн Францын Гвиана дахь Сансрын төвөөс Европын сансрын агентлагийн (ESA) Ariane 5 пуужинд тээвэрлэн хөөргөхөөр төлөвлөж байгаа аж.

НАСА, Европын сансрын агентлаг болон Канадын Сансар судлалын агентлаг (CSA) нарын хамтран хэрэгжүүлдэг JWST төслийн зорилго нь 13.8 тэрбум жилийн өмнөх Их тэсрэлтийн дараа орчлон ертөнцийн анхны од, галактикуудыг судлах явдал юм. Энэ том зорилгыг гүйцэлдүүлэхэд зүгээр харагдах гэрэл бус харин хэт улаан туяаны бүсийг ажиглах шаардлага тулгардаг аж. Харин энэхүү хариуцлагатай үүргийг хүлээж буй Жеймс Уэбб дуран нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүчирхэг, хамгийн том, хамгийн үнэтэй сансрын дуран юм. Хаббл дурангаас 100 дахин хүчтэй бөгөөд 7 тонн жинтэй уг дуранг 10 тэрбум ам.долларын төсвөөр бүтээсэн тухай Aссошиэйтед Пресс агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: Segye Ilbu

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52